ЖИНИНЬ – ОРДОС – ХӨХ ХОТЫН АЯЛАЛ

4 шөнө / 5 өдөр

1 ӨДӨР: ЭРЭЭН – ЖИНИНЬ /ЧӨЛӨӨТ ӨДӨР/

Эрээн хотод тосон авч  аяллын автобусаар Жининь  хотын зүг хөдөлнө.

Жининь хотод хүрэлцэн ирж, Өвөр Монголын байгаль, хотын өнгө төрхтэй танилцан, Хүслийн суврага орж дурсгалын зураг авхуулна. Хотын орчинтой танилцаж, чөлөөт цагаа өнгөрүүлсний дараа  Өвөр Монголын хамгийн том 5 одтой “WATERWORLD” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана. Та энэхүү Water World 5*усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кинотеатр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж/төлбөртэй/ гадна хүүхдэд зориулсан усан тоглоомын төв /төлбөргүй/ зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлж, орой нь амралтын зааланд амарна.
Тус усан цогцолбор нь дотроо буудалтай бөгөөд аялагчид хүсвэл нэг том ортой өрөөг 198 юань авах боломжтой. /Улирлын байдлаас шалтгаалж үнэд өөрчлөлт орох боломжтой.

  • Өглөөний цай

  • Оройн хоол

  • Буудал:  “WATERWORLD” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР

2 ӨДӨР: ЖИНИНЬ – ОРДОС /ХӨТӨЛБӨРТ ӨДӨР/

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа аяллын автобусаар Хөх хотын  зүг хөдөлнө. Хөх хот дээр ирэн аяллын автобусаа үлдээн цааш  галт тэргээр Ордос хотыг зорино.

Монголын түүх, өв соёлын үнэт дурсгал болсон Чингис хааны онгон цогцолбор-оор зочилно. Тус цогцолборын музей, түүхэн үзмэр, тахилгын зан үйлтэй танилцаж, Монголын эзэнт гүрний түүх, Чингис хааны үйл хэрэгтэй холбоотой мэдээлэл авна.

Үүний дараа Ордос хотын орчин үеийн өнгө төрхийг илтгэх Канбаши шинэ хот-той танилцана. Чингис хааны талбай, хотын өвөрмөц архитектур, уран баримал бүхий талбайгаар зочилж, дурсгалын зураг авхуулна.

Мөн Ордос хотын музей-гээр зочилж, Өвөр Монголын түүх, соёл, археологийн олдвор, үндэсний өв уламжлалтай танилцана. Оройн цагаар Улаанмөрөн нуурын орчимд зугаалан, хотын гэрэлт шөнийн үзэмжийг сонирхоно.

  • Өглөөний цай

  • Оройн хоол

  • Буудал: Vienna Hotel  /4 одтой/

3 ӨДӨР:  ОРДОС –  ХӨХ ХОТ /ЧӨЛӨӨТ ӨДӨР/

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Хөх  хотын зүг  галт тэргээр явна.

Хөх хотод хүрэлцэн ирэсний дараа  Өвөр Монголын музейгээр зочилж, Монгол үндэстний түүх, соёл, өв уламжлалтай танилцана.

Үүний дараа Далайн аквариум үзэж, далайн гайхамшигт ертөнцөөр аялана.

Мөн Сайшан хуучин гудамжаар зугаалж, орон нутгийн өвөрмөц уур амьсгалыг мэдэрнэ. Зочид буудалдаа буцаж ирэн оройн хоолоо зооглож, амарна.

  • Өглөөний цай

  • Оройн хоол

  • Буудал: Vienna Hotel "2" /4 одтой/

4 ӨДӨР:  ХӨХ ХОТ /ХӨТӨЛБӨРТ ӨДӨР/

Энэ өдөр аялагчид өөрсдийн хүссэнээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Хөх хотын худалдааны төв, дэлгүүрүүдээр үйлчлүүлж, орон нутгийн хоол, хүнсний онцлог бүтээгдэхүүнтэй танилцан, хотын орчинтой бие даан танилцана.

  • Өглөөний цай

  • Оройн хоол

  • Буудал: Vienna Hotel "2" /4 одтой/

5 ӨДӨР: ХӨХ ХОТ – ЭРЭЭН

Зочид буудалдаа өглөөний цайгаа ууж, өрөөгөө хүлээлгэн өгсний дараа Эрээн хотын зүг хөдөлнө.

Эрээн хотод хүрэлцэн ирсний дараа бидний Жининь, Ордос, Хөх хотын түүх, соёл, орчин үеийн хотын өнгө төрхтэй танилцсан дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

- Өглөөний цай

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн 1,070,000

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:

  • Жининь хотод 1 шөнө, Ордос хотод 1 шөнө, Хөх хотод 2 шөнө зочид буудалд байрлах төлбөр.

  • Монгол, Хятад хэлтэй орон нутгийн Өвөр Монгол хөтөчийн үйлчилгээ.

  • Аяллын хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний төлбөр.

  • Аяллын турш ашиглах унаа, тээврийн зардал.

  • Аяллын хөтөлбөрт заагдсан өдөр бүрийн өглөөний цай, оройн хоол.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗАРДАЛ:

  • Аяллын хөтөлбөрт заагдаагүй өдрийн хоол.

  • Хөтөлбөрт тусгагдаагүй нэмэлт үзвэр, үйлчилгээний төлбөр.

  • Аялагчийн хувийн хэрэглээний зардал.

  • Нэмэлт худалдан авалт болон бусад хувийн зардал.