АВАТАР ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ
/7 шөнө, 8 өдөр/
Өдөр 1: Улаанбаатар – Энши
Аялагчид 08:00 хөөрөөд 11:30 цагт Энши хотод бууна. Хил гааль нэвтэрсний дараагаар хөтөч тосч авах болно.
Үүний дараа өдрийн хоол идээд Собуяа чулуун ой хавцалруу хөдөлнө. Энэ өдөр бид Хятадын 4А зэрэглэлийн байгалийн өвөрмөц тогтоцтой газраар явж алжаалаа тайлан амрах болно.
Зочид буудал: Enshi Argyle hotel/4 одны адил зэрэглэлтэй
Хоол: Өдрийн хоол
Өдөр 2: Жанжиажиэ-Тэнгэрийн хаалга
Өглөөний цай уусны дараа Энши хотоос Жанжиажиэ хот хүртэл ойролцоогоор 2:30 минут явж хүрээд “эмийн дэлгүүр”-ээр дайран “Тэнгэрийн Хаалга”-ны аялалдаа явна. Тэнгэрийн хаалга ууланд байрлах 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнөөс 1279м өндөртэй “Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам”-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно.
Зочид буудал: Lagerstroemla indica house hotel/ 4 одны адил зэрэглэлтэй
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
Өдөр 3: Жанжиажиэ-Ойн цэцэрлэгт хүрээлэн /Аватар уул/
Өглөөний цайны дараа “цайны дэлгүүр” -ээр зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн /Жанжиажиэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн/-ээр байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж “Аватар” киноны зураг авалтыг хийсэн ууланд очно. /ойролцоогоор 1 цаг 30 минут аялана./ Энд ирсэнээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машинаар Тианзи цогцолбор газраар зугаална.
Зочид буудал: Lagerstroemla indica house hotel/ 4 одны адил зэрэглэлтэй
Хоол: Өглөөний цай, Оройн хоол
Өдөр 4: Гранд хавцалын үзэсгэлэнт газар-Шилэн гүүр
Өглөөний цайны дараа 08:00 цагт /Гранд хавцлын үзэсгэлэнт газар-ыг/ үзэхээр хөдөлнө. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 300 метрийн өндөрт байрладаг. Нийт 475м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.
Зочид буудал: Lagerstroemla indica house hotel/ 4 одны адил зэрэглэлтэй
Хоол: Өглөөний цай, Оройн хоол
Өдөр 5: Жанжиажиэ
Өглөөний цайны дараа хотын төвд орших Элсэн Чулууны зургийн урлагийн музей, Тужа ороолон нэхмэлийн урлагийн музей зочлоод, оройд 72 гайхамшигт барилгыг харах болно.
Зочид буудал: Lagerstroemla indica house hotel/ 4 одны адил зэрэглэлтэй
Хоол: Өглөөний цай, Оройн хоол
Өдөр 6: Жанжиажиэ-Энши
Энэ өдөр бид өглөөний цайгаа уугаад Энши хотруу хөдөлж замдаа Тужа хааны ордон музей танилцаж, Тужа үндэстэний тухай мэдэх болно.
Орой нь бид Энши хотдоо ирж Эртний Хүүхэн хотын шөнийн үзэмжийг үзэн гудмаар нь яваад буудалдаа ирж өрөөгөө хүлээн амрах юм.
Зочид буудал: Enshi Argyle hotel/ 4 одны адил зэрэглэлтэй
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
Өдөр 7: Чөлөөт аялал
Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид буудалдаа тааваараа амарч өөрсдийн тав тухад тааруулан хөтөлбөрөө зохиох боломжтой (усан паркт цагийг зугаатай өнгөрүүлэх, шоппинг хийх зэрэг бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Зочид буудал: Enshi Argyle hotel/ 4 одны адил зэрэглэлтэй
Хоол: Өглөөний цай
Өдөр 8: Энши-Улаанбаатар
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудалруу хөдөлнө. Энши хотоос 12:30 цагт Улаанбаатар хотруу ниссэнээр бидний мартагдашгүй дурсамжит аялал өндөрлөнө. Улаанбаатар хотод оройн 16:00 цагт бууна.
Хоол: Өглөөний цай
Аяллын үнэ:
Том хүн: 2,990,000₮
Хүүхэд: 2,790,000₮
0-2 нас: 390,000₮
Аяллын хуваарь:
5 сарын 1, 8, 15, 22, 29
6 сарын 4, 11, 19, 26
7 сарын 2, 9, 16, 23, 30
8 сарын 6, 13, 20, 27
ТАЙЛБАР
Аяллын үнэд багтсан зүйлс:
- УБ – ЭНШИ – УБ 2 талын нислэгийн тийз
- Жанжиажиэ дэх буудал: Laurel House Hotel эсвэл адил зэрэглэлтэй буудал
- Энши хотын 4* сүлжээ буудал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний зардал
- Хөтөлбөрт заагдсан хоол
- Аяллын автобус
- Аяллын даатгал
- Аяллын хөтөч
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Хөтөлбөрт заагдаагүй хоол
- Хувийн хэрэглээний зардал
- Чөлөөт өдрийн унаа тээврийн зардал
- Нэмэлт хөтөлбөр:Зиплайн + VR + слайд 240 юань/хүн
- Нэмэлт хөтөлбөр:Шар луугийн агуй 280 юань/хүн
- Санал болгох тоглолт : Үнэгэн сахиусын домог тоглолт 350 юань/хүн