ТУРК УЛСЫН 2 ХОТЫН АЯЛАЛ *АНТАЛИЯ - ПАМУККАЛЕ*
/6 шөнө 7 өдөр/
1 ӨДӨР УЛААНБААТАР-ИСТАНБУЛ-АНТАЛИЯ / оройн хоол/
- Төв аймаг Хөшигийн хөндийн Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудлын – 2 давхарт цуглан “Улаанбаатар – Истанбул” чиглэлийн ОУ – ын .............. дугаартай ....... цагийн нислэгээр турк улсыг зорин 09цаг 30мин ниснэ. Истанбул хотод бууж хил гаалиар нэвтрэн ачаа тээшээ авч орон нутгийн Монгол/Турк хөтөчтэй BURGER KING / БУРГЕР КИНГ түргэн хоолны газарт цугларан аяллаа цааш үргэлжлүүлэн орон нутгийн нислэгийн ТЕРМИНАЛ хэсэгрүү явна. / Аяллын групп 20-40 хүний бүрэлдэхүүнтэй хамт явах тул нислэг хооронд түр саатахгүй байж аяллын групп-д нэгдэж явахыг анхаарах /
- Истанбулаас Анталия хотруу дугаартай ....... цагийн нислэгээр 1 цаг ниснэ. Анталия-д бууж “AKKA ALINDA- 5* ultra all inclusive” буудалдаа байрлана.ALL INCLUSIVE / Энэхүү ангилал нь зочид буудалд өглөө/өдөр/оройн хоол / уух зүйлс – зэрэг бүх үйлчилгээ нэмэлт төлбөргүй ДЭЭД зэрэглэлийн үйлчилгээний ангилал юм.
- Оройн хоолоо зочид буудалдаа идээд, тухлан амарна / буудалд – wifi, swimming pool/ усан бассэйн – зэргийн цагийн хуваарь, байршилын мэдээллийг хөтөчөөсөө авах /
Энэ өдөр та утас урт цагийн нислэгүүдэд биедээ эвтэй хувцас бага зэргийн амттан, тогтмол хэрэглэдэг эм бэлдмэл, унших нот, сонин, сэтгүүл зэргийг биедээ ойр авч яваарай.
2 ӨДӨР АНТАЛИЯ ХОТЫН АЯЛАЛ / өглөө, өдөр оройн хоол /
- Өглөөний цайны дараа тогтсон цагтаа цугларч зөвхөн Турк улсад байдаг “Султанит” чулууг шигтгэн урласан “Алт мөнгөн үнэт эдлэлийн дэлгүүр”-ээр зочилно.
- Хотын шигтгээ болсон газар дундын тэнгист эх газраас ниилэн цутгах “Дьюдэн хүрхрээ” үзэнгээ ойр орчимын байгалийн сайханд дурсгалын зураг авхуулна.
- Анталия хотын алдартай “Турк савхи болон үслэг эдлэлийн дэлгүүр”-ээр зочилох болно.
- Үүний дараа хотын алдарт зоогтой орон нутгийн ресторанд өдрийн хоол зооглоно.
- “Old town city буюу хуучин хот”-оор аялана. Энэхүү газар нь Анталья хотын хамгийн үзэсгэлэнтэй газраар тооцогддог ба төв талбайгаар нь зочилно..
- Оройн хоолоо буудалдаа ирж зооглоно.
Энэ өдөр та утас, камерийн хэрэгсэлээ сайтар цэнэглэн бэлтгэж, хөлдөө эвтэйхэн гутал өмсөөрэй
3 ӨДӨР АНТАЛИЯ – ЧӨЛӨӨТ ӨДӨР / өглөө, өдөр оройн хоол /
- Чөлөөт өдөр
- Нэмэлт аялалын хөтөлбөр авах боложтой Жич: Грекийн домог зүйд гардаг бурхадуудын амьдардаг байсан Олимпос ууланд Европын хамгийн өндөр дүүжин тэрэгээр гарах боломжтой.
Энэ өдөр та тааваараа амарч сэрүүллэггүй сэрж, өглөөний цайгаа цагийн хуваарийн дагуу тухлан хүртэж тав тухтай амраарай
4 ӨДӨР АНТАЛИЯ / өглөө, өдөр оройн хоол /
- Анталягийн хамгийн том худалдааны төвүүд болох Mall of Antalya болон Deepo Outlet-д очно. Дэлгүүр хэсэхийг хүссэн хүмүүс хамт явах боломжтой. Эндэхийн дэлгүүрүүд Истанбулаас илүү хямд бөгөөд барааны сонголт өргөн байдаг.
5 ӨДӨР АНТАЛИЯ - ПАМУККАЛЕ ХОТ / өглөө, өдөр оройн хоол /
- Анталия-гаас Памуккале хотруу руу хөдөлнө. Өдрийн хоолоо замдаа тухайн нутгийн зоогийн газарт зооглоно.
- Дараа нь хөвөн даавуун эдлэлийн дэлгүүр орно. Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг. Бэлэн хувцас болон хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур зэргийг худалдан авах боломжтой.
- Памуккалед байрлах буудалдаа ирж оройн хоолоо зооглоно. / ADEMPİRA SPA5*-5 одтой зочид буудал/
Энэ өдөр та утас, камерийн хэрэгсэлээ сайтар цэнэглэн бэлтгэж, хөлдөө эвтэйхэн гутал өмсөөд ачаа тээшээ бэлтгэн зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөх учир товлосон цагаасаа 15-20 мин өмнө бэлэн болох, өглөөний цайгаа уусан байгаарай
6 ӨДӨР ПАМУККАЛЕ / өглөө, өдөр оройн хоол /
- “Агаарын бөмбөлөг”-ийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс / нэмэлт төлбөртэй 150+$/
- Өглөөний цайгаа уусны дараа “Цасан цагаан хөвөн уул” Памуккалег очиж үзнэ.
- Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн эртний “Хиараполис хот болон Анфитеатрыг” үзнэ.
- Клеопатра залуужуулдаг халуун рашаанд орно. /нэмэлт төлбөртэй – 15 ам.дол/
- Өдрийн хоолоо нутгийн буффет ресторанд зооглоно.
- Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийнэ.
- Оройн хоолоо иднэ.
Энэ өдөр та утас, камерийн хэрэгсэлээ сайтар цэнэглэн бэлтгэж, хөлдөө эвтэйхэн гутал өмсөөрэй. Шаардлагатай бол усны хувцасаа бэлтгэн авч явах
7 ӨДӨР ПАМУККАЛЕ-ИСТАНБУЛ-УЛААНБААТАР
- Өглөөний цай
- Памуккалле-гаас / DENISLE орон нутгийн нисэх онгоцны буудлаас Истанбул хотруу ниснэ.тэндээсээ шууд Истанбул олон улсын онгоцны буудлаас .............. дугаартай ....... цагийн нислэгээр нисэж Улаанбаатарт газардснаар аялалаа өндөрлөнө.
Энэ өдөр та ачаа тээш, пасспорт бичиг баримтаа бэлтгэн зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөх учир товлосон цагаасаа 15-20 мин өмнө бэлэн болох, өглөөний цайгаа уусан байгаарай. Аян замдаа сайн яваарай. Бидэнтэй хамт аялсанд баярлалаа
ТАЙЛБАР
Аяллын үнэд багтсан зүйлс:
- 4 өдөр Анталия, 2 өдөр Памуккалe хонох зардал
- Турк хэлтэй Монгол хөтөч
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
- Аяллын унааны үйлчилгээ
- Хөтөлбөрт заагдсан хоолнууд / өглөө, өдөр, оройн хоол/
- Аяллын даатгал иж бүрэн даатгал / даатгал 20000 USD
Аяллын үнэд багтаагүй зардал:
- Хөтөлбөрт дурдагдаагүй зардал
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө +10$ /нэг хүний/
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал болон нэмэлт хөтөлбөр өөрчлөлт тухайн газарт хийгдэх нэмэлт аяллын зардлууд
- Нэмэлт аяллын үзвэрүүд