ЖУХАЙ – МАКАО – ХАЙЛИН АРАЛ – ГУАНЖОУ АЯЛАЛ
8 өдөр / 7 шөнө
1 ӨДӨР: УЛААНБААТАР – ЭРЭЭН – ХӨХ ХОТ
Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд хөдөлж, Эрээн хотод хүрэлцэн ирсний дараа тосон авч, өдрийн хоолоо өөрсдөө иднэ. Үүний дараа Хөх хотын зүг автобусаар хөдөлнө. Хөх хотод ирж Датиан зочид буудалд байрлан, оройн хоолоо зооглож амарна.
-
Оройн хоол
2 ӨДӨР: ХӨХ ХОТ – ГУАНЖОУ – ЖУХАЙ
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Хөх хотын нисэх буудал руу хөдөлнө. Гуанжоу хот руу нисэж, хүрэлцэн ирсний дараа Жухай хотын зүг автобусаар явна. Жухай хотын далайн эргийн ойролцоох зочид буудалд байрлана.
Хотын онцлох үзвэрүүд болох Лусын дагина хөшөө, Хясаан хөшөө болон далайн эргээр зочилж, чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
-
Өглөөний цай
3 ӨДӨР: ЖУХАЙ – МАКАО АЯЛАЛ
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Макао хот руу хөдөлнө. Хил нэвтрэх тул гадаад паспорт заавал авч явна.
Макаогийн алдарт Wynn ордон, Londoner, Parisian цамхаг болон Venetian цогцолборуудаар зочилж, хотын өвөрмөц архитектур, үзэмжтэй танилцана. Аяллын дараа Жухай хотдоо буцаж ирэн амарна.
-
Өглөөний цай
4 ӨДӨР: ЖУХАЙ – ХАЙЛИН АРАЛ
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Хайлин арлын зүг хөдөлнө. Далайн эрэг, байгалийн үзэсгэлэнт тогтоц, амралтын орчингоороо алдартай тус аралд хүрэлцэн ирж, далайн эргийн ойролцоох зочид буудалд байрлана.
Үдээс хойш далайн эрэг, гадаа усан бассейн, халуун рашаанаар үйлчлүүлэн алжаалаа тайлж, чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
-
Өглөөний цай
5 ӨДӨР: ХАЙЛИН АРАЛ /ЧӨЛӨӨТ ӨДӨР/
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа далайн эргийн амралтаа үргэлжлүүлнэ. Аялагчид өөрсдийн хүссэнээр далайд амрах, усан бассейн болон халуун рашаанаар үйлчлүүлэх, байгалийн үзэсгэлэнт орчинд зураг авахуулах зэргээр өдрийг тайван, ая тухтай өнгөрүүлэх боломжтой.
-
Өглөөний цай
6 ӨДӨР: ХАЙЛИН АРАЛ – ГУАНЖОУ
Өглөөний цайгаа уусны дараа Гуанжоу хотын зүг хөдөлнө. Хотод хүрэлцэн ирсний дараа алдарт Гуанжоу цамхагийн орчимд очиж дурсгалын зураг авхуулна. Хүсвэл цамхагт нэвтрэх боломжтой бөгөөд нэмэлт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
Үүний дараа хотын худалдааны төвүүдээр шоппинг хийх чөлөөт цаг гаргаж, орой нисэх буудлын ойролцоох зочид буудалд байрлан амарна.
-
Өглөөний цай
7 ӨДӨР: ГУАНЖОУ – ХӨХ ХОТ – ЭРЭЭН
Өглөө эрт зочид буудлаас хөдөлж, Гуанжоу хотоос Хөх хот руу ниснэ. Хөх хотод хүрэлцэн ирсний дараа Эрээн хотын зүг автобусаар хөдөлнө. Эрээн хотод ирж зочид буудалдаа байрлан, оройн хоолоо зооглож амарна.
-
Оройн хоол
8 ӨДӨР: ЭРЭЭН – ЗАМЫН ҮҮД – УЛААНБААТАР
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа хил нэвтрэхээр хөдөлнө. Замын-Үүдээр дамжин эх орондоо ирснээр Жухай, Макао, Хайлин арал, Гуанжоу хотуудаар аялах дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
-
Өглөөний цай
БАЙРЛАХ ЗОЧИД БУУДАЛ
-
Аяллын турш 5 одтой зочид буудлуудад байрлана.
-
Зочид буудлын нэрсийг аялал эхлэхээс өмнө мэдээлнэ. Тур операторын аяллын бүтээгдэхүүний онцлог, зохион байгуулалтыг хамгаалах зорилгоор буудлын нэрийг урьдчилан нийтлэхгүй.